Нэр томъёо & Нөхцлүүд
- Оюуны Өмч тодотгол нь таны үүсгэсэн агуулгууд, лого болон бусад харагдах зүйлс нь таны өөрийн өмч бөгөөд зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан гэдгийг хэрэглэгчдэд мэдээллэх болно.
- Гэрээг дуусгавар болгох зүйл нь хэрэглэгчийн таны вэбсайт, гар утасны апп дээрх бүртгэлүүд эсвэл хандах эрхүүдийг (хэрэв хэрэглэгч бүртгүүлэх боломжгүй бол) дүрэм зөрчсөн тохиолдолд эсвэл таны сонголтоос шалтгаалан устгагдах болно гэдгийг мэдээллэнэ.
- Удирдах хууль нь аль хуулиуд гэрээг удирдаж буйг хэрэглэгчдэд мэдээллэнэ. Энэ нь танай компанийн төв оффис байрласан эсвэл таны вэбсайт, мобайл апп-аа удирддаг улсын хууль байна.
- Бусад вэбсайтын холбоос зүйл нь таны холбосон ямар ч гуравдагч этгээдийн вэбсайтад та хариуцлага хүлээхгүй болохыг хэрэглэгчдэд мэдэгдэнэ. Ийм төрлийн зүйл нь ерөнхийдөө эдгээр гуравдагч этгээдүүдийн Ерөнхий Нөхцлүүд эсвэл Нууцлалын Бодлогуудыг унших болон зөвшөөрөх (эсвэл үл зөвшөөрөх) үйлдэлдээ хэрэглэгчид өөрсдөө хариуцлага хүлээх болохыг мэдээллэдэг.
- Хэрэв таны вэбсайт эсвэл мобайл апп - ууд хэрэглэгчдийг контент үүсгээд түүнийгээ бусад хэрэглэгчдэд нийтлэх боломжоор хангадаг бол Агуулга хэсэг нь хэрэглэгчдэд өөрсдийн үүсгэсэн контентыг эзэмших эрхтэй болохыг мэдээллэнэ.
"Агуулга" зүйлд ихэвчлэн хэрэглэгчид танд (вэбсайт эсвэл мобайл апп хөгжүүлэгчид) зөвшөөрөл олгох ёстой, ингэснээр та энэ контентыг өөрийн вэбсайт/мобайл апп дээр хуваалцаж бусад хэрэглэгчдэд боломжтой болгох ёстой гэж заасан байдаг.
Хэрэглэгчдийн үүсгэсэн контент нийтэд ил байдаг тул хэрэв ямар нэгэн контент нь зохиогчийн эрхийг зөрчсөн нь тогтоогдвол та хүлээж авсан аль ч Дижитал Мянганы Зохиогчийн эрхийн тухай хууль / DMCA татан буулгах анхааруулгад хариу үзүүлж, контентыг устгах болно гэдгээ хэрэглэгчдэд болон зохиогчийн эрх эзэмшигчдэд мэдэгдэхдээ DMCA - н анхааруулах зүйл (эсвэл Зохиогчийн эрхийн Зөрчил) хэсгийг ашиглах боломжтой.
- Хэрэглэгчдийн эрхийг хязгаарлах зүйл нь таны үйлчилгээг хэрэглэхийг зөвшөөрөхийн сацуу зарим зүйлсийг хийхгүй байхыг мөн зөвшөөрч буйг нь хэрэглэгчдэд мэдээллэдэг. Үүнийг Ерөнхий Нөхцлүүдийн гэрээ дээрх маш урт ба дэлгэрэнгүй жагсаалтанд оруулж болно. Ингэснээр дийлэнх буруу ашиглалтаас урьдчилан сэргийлэх болно.
Эх сурьалж: https://termsfeed.com/blog/sample-terms-and-conditions-template