Захирлын мэндчилгээ

 

   Манай сайтад зочилж буй танд халуун мэндчилгээ дэвшүүлье. Тайёо Таун Корпораци ХХК нь байгуулагдсан цагаасаа эхлэн эрүүл мэндийн салбарт шинэ технологи нэвтрүүлж, үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ, шаардлагад нийцсэн чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэхээр ажиллаж байна. Цаашид ч эх орондоо эрүүл, аз жаргалтай амьдралыг цогцлоох бидний хичээл зүтгэл олон хүнд хүрч ажиллана гэдэгт итгэлтэй байна. Манай хамт олон шинэлэг бүтээгдэхүүн нэвтрүүлж, хэрэглэгчдэдээ сэтгэл ханамжтай үйлчилгээ үзүүлж нийгэмд үлгэр дуурайлал болохын төлөө хичээн ажиллах болно.

    Эрүүл Монгол

    Эрүүл нийгэм

Ерөнхий захирал Э.Мэргэн



  Бидний тухай

Цаашид ч ард түмнийхээ эрүүл мэнд, гоо үзэсгэлэнгийн төлөө тууштай зүтгэнэ.


              Компаний товч танилцуулга

        Тайёо Таун Корпораци ХХК нь 2012 оноос хойш эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, оношилгоо, протез, гоо сайхны бүтээгдэхүүн, автомашины худалдаа, зөвлөх үйлчилгээний чиглэлээр Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулсаар ирсэн.

        Япон улсын Китазато корпораци, Nippon Piston Ring Co. Ltd, HANIC White Lab Co., Ltd зэрэг дэлхийд танигдсан чанартай бүтээгдэхүүнийг албан ёсны онцгой эрхтэйгээр эх орондоо нэвтрүүлж, хэрэглэгчдэд хүргэж байна.

  Бидний зорилго

Зорилго

Бид дэлхийн стандартад нийцсэн технологиор дамжуулан эрүүл, аз жаргалтай, мөрөөдлийн гэр бүлийг бий болгоход тань туслах болно.

Алсын хараа

Эх орондоо эрүүл, аз жаргалтай амьдралыг бий болгох.

Үнэ цэнэ

Чадварлаг, туршлагатай хамт олон

Зөв хандлага, зочломтгой байдал

Инноваци ба танилцуулга

Үйлчлүүлэгчидтэй байнгын харилцаатай байх

Ура

Монгол дахь технологийн хөгжил

  Түүхэн замнал

Бидний түүхийг бүтээхэд хувь нэмрээ оруулж буй бүх үйлчлүүлэгчиддээ баярлалаа

2013 он

Тэнгис кино театрт Photo-Me автомат гэрэл зургийн стикер үйлчилгээг нэвтрүүлж, суурилуулсан нь Монгол Улсад анхны алхам болсон.

2014-2015 он

Монгол, Японы соёлын харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулсан арга хэмжээг Монгол-Японы төвтэй хамтран Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Китазато корпорацитай албан ёсны төлөөлөгчийн гэрээ байгуулсан. Тус компани нь эрүүл мэндийн салбарт тэр дундаа үржил шимт бүтээгдэхүүний үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч бөгөөд дэлхийн 100 гаруй улс дахь албан ёсны төлөөлөгчөөрөө дамжуулан бүтээгдэхүүнээ нийлүүлдэг.

2018 он

Китазато корпорацитай хамтран Монголд үйл ажиллагаа явуулж буй 60 гаруй эмэгтэйчүүдийн эмнэлгүүдэд “Эр бэлгийн эс угаах” сэдэвт сургалт семинарыг зохион байгууллаа. 10 эмнэлгийг сонгон IUI эмчилгээг нэвтрүүлснээр хагас жилийн дотор 5 өвчтөн үр тогтож, тэдгээр 5 гэр бүлд баяр баясгаланг авчирлаа.

Бид HANIC White Lab Co., Ltd компанитай хамтран ажиллаж, шүдний эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчдэд хүргэж байна. Тус компани нь Японд гэр ахуйн бараа, гоо сайхан, амны хөндийн арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тэргүүлэгч компани юм.

2019 он

Nippon Piston Ring Co. Ltd компанитай албан ёсны төлөөлөгчийн гэрээ байгууллаа. Тус компани нь 90 жилийн түүхтэй нисэх онгоц, автомашины цагираг, сэлбэг хэрэгслийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч компани юм. Түүнчлэн олон жилийн туршлага дээрээ тулгуурлан имплантын салбарт хөл тавьж, орчин үеийн технологийн шаардлагад бүрэн нийцсэн эмчилгээний иж бүрдэл, шүдний иж бүрэн систем үйлдвэрлэдэг.